Компьютеруудыг өөр хооронд нь холбож сүлжээ үүсгэснээр хэрэглэгчид буюу ажилчдад тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн эх үүсвэрийг дундаа хувааж ашиглах гэх зэрэг өргөн боломжийг бий болгож өгдөг.
Аливаа барилга байгууламжид буй компьютеруудыг хооронд нь холбож сүлжээ тавихад шаардлагатай мэдэж байх мэдэгдэхүүн бол "Дотоод сүлжээ зохион байгуулалт" юм. Харин өнөөдрийн мэдээлэлд дотоод сүлжээ зохион байгуулалтын эхний шат болох "Сүлжээний хаяглалтын" талаар авч үзье.
Сүлжээний хаяглалт
Компьютерийн сүлжээнд хаяглалт маш чухал үүрэгтэй бөгөөд компьютер болгонд дараах хаяглалтууд байдаг
Программ хангамжийн давхаргад хэрэглэгдэх хаяг нь домайн нэр бүхий хялбаршуулсан хаяг юм. Сүлжээний давхаргад TCP/IP хаягийг хэрэглэнэ (ихэвчлэн IP хаяг гэгдэнэ). Харин Өгөгдлийн холбооны (Data Link ) давхаргад хэргэлэгддэг хаяг нь төдийлөн хүмүүст танил бус харагдаж болох юм. Энэ нь сүлжээнд холбогдсон байгаа компьютерийг уг сүлжээнд холбогдохдоо хэрэглэж буй NIC(network interface card) кард, модемны дугаар юм. Сүлжээний кард үйлдвэрлэгчид хоорондоо зохицсон ёсоор үйлдвэрлэж байгаа кард болгондоо дахин давтагдахгүй өөр өөр хаяг суулгаж өгдөг. Иймээс бидний хэрэглэж буй компьютерийн сүлжээний кард дэлхийд өөр хаана ч байхгүй цор ганц хаягтай бөгөөд, үүнийг өөрчлөх боломжгүй юм.
.

