Monday, June 15, 2015
Сүлжээ гэж юу вэ?
Компьютерийн сүлжээг анх Америкчууд цэргийн зориулалтаар нууц мэдээллийг найдвартай түргэн шуурхай дамжуулах зорилгоор үүсгэсэн. Компьютерийн сүлжээ бол компьютерийн хөгжлийн гүүр болсон чухал салбар бөгөөд энгийнээр тайлбарлавал хоёр болон түүнээс дээш тооны компьютерүүдийн хооронд мэдээлэл дамжуулах олон төрлийн үйлдлүүдийг зохион байгуулж хангаж байдаг томоохон программ болон техник хангамжуудын цогц юм. 1960 оноос компьютерийн сүлжээ хөгжиж эхэлсэн. 1980-1982 онд ARPANET TCP/IP протоколыг боловсруулснаар интернэт сүлжээг бий болгосон.
Сүлжээг хамрах хүрээгээр нь ерөнхийдөө 3 хувааж авч үздэг:
1. LAN (Local Area Network) Нэг байшин болон байгууллага доторх сүлжээнүүд ордог. Үүнийг дотоод сүлжээ гэж ойлгож болно.
2.MAN(Metropolition Area Network) Хот дотор холбогдсон сүлжээ (гадаад сүлжээ).
3. WAN(Wide Area Network) Хот болон улс хоорондыг хамарсан сүлжээ.
Компьютерийн сүлжээ нь шаардлагатай программ хангамжнаас гадна дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:
1. Server - Хэрэгцээтэй мэдээллийг хадгалаж буй компьютер
2. Client - Хэрэглэгч буюу сервер дээрхи мэдээлэлд хандаж буй компьютер
3. Circuit - Хэлхээ мэдээлэл дамжуулах шугам.
Компьютерийн сүлжээний холболтын арга замууд:
1. Optical fiber - Шилэн кабель
2. Ethernet - Сүлжээний холболт
3. Wireless LAN - Утасгүй сүлжээ
4. Home PNA - Энгийн телефон холболт
5. Power line communication - Цахилгаан шугамын холболт.
Сүлжээний бүтцээр нь:
Сүлжээг байгуулахад хэрэглэсэн бүтцийн дагуу
Point-to-point – Хоорондын
Linear network – Цуваа сүлжээ
Bus network – Салаалсан сүлжээ
Star network – Од сүлжээ
Ring network – Цагираг сүлжээ
Mesh network – Уялдуулсан сүлжээ
Star-bus network – Цуваа-Цацраг
Tree or Hierarchical topology network – Салбарлан шаталсан сүлжээ гэх мэтээр ангилна
.
Сүлжээний архитектур бүтэц
Энэ нь сервер клиент хоёрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах сүлжээний үйл ажиллагаанд аль нь их үүрэгтэй байх вэ гэдгийг тодорхойлж өгнө. Үндсэн гурван архитектур байдаг. Үүнд:
1. Host-based буюу төвлөрсөн майнфрэйм бүхий сүлжээний толгой компьютер нь ганцаараа бүх ажлыг хийдэг.
2. Client-based сүлжээнд клиент буюу хэрэглэгчийн компьютер нь голлох үүрэгтэй байдаг.
3. Client-server сүлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийдэг.
Client-server нь илүү өргөн ашиглагддаг байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment