Wednesday, June 17, 2015

Сүлжээний зохион байгуулалт №2 (Сүлжээний кабель,модем)




Зураг1. LAN сүлжээний  загвар


   Хамгийн өргөнөөр хэрэглэгддэг сvлжээний кабелиуд:

          Unshielded twisted pair (UTP) wires - тусгай бvрхvvлгvй мушгиа хос утас, дотроо Category 1-5 гэж ангилагдаж, Category 1 (1Mbps) нь модемд, Category 3 (10Mbps) нь 10Base-T Ethernet-д, Category 5 (100Mbps) нь 100Base-T Ethernet-д хэрэглэгднэ.

           Shielded twisted pair (STP) wires - тусгай бvрхvvлтэй мушгиа хос утас.

           Coaxial cable - кабель ТВ-д хэрэглэгддэг утас гэвэл зарим хvн илvv сайн санаж мэднэ. RG-58, RG-8 гэсэн стандартуудтай. (10Mbps)

            Fiber optic cable - шилэн кабель, АНУ-д хэрэглэгддэг стандартын нэр нь X3T9.5. (100Mbps) Өнөөдрийн байдлаар зах зээлд байгаа хамгийн өндөр багтаамжтай кабель, ихэвчлэн backbone (WAN) шугамд хэрэглэгддэг.

Компьютерийн дотоод сүлжээг зохион байгуулна гэдэг бол сүлжээний администратор болохын хамгийн анхны алхам гэж хэлж болно. Сүлжээг зохион байгуулахад анхаарах хүчин зүйлс бол дээр дурьдсанаар хаяглалт, сүлжээний кабелийн монтаж, сүлжээний техник хангамжуудын тохируулга болон сүлжээний программ хангамжийн тохируулга зэрэг юм.

           Сүлжээнд хэрэглэгддэг кабелийн ерөнхий холболтын схемийг доор үзүүлэв.

1. Хаб компьютер хоёрыг холбоход шууд холболтыг хэрэглэх ба энэ нь нэг үзүүрийн коннектортой холбогдсон өнгөний дараалал нөгөө үзүүрийн коннекторт ижил байна. Шууд холбох кабелийн өнгөний дараалалыг харуулбал:

КоннекторА
   

1.шар цагаан  2.шар   3.ногоон цагаан  4.хөх 5.цагаан хөх 6.ногоон  7.бортой цагаан 8.бор

КоннекторБ
   

1.шан цагаан  2.шар 3.ногоон цагаан 4.хөх 5.цагаан хөх 6.ногоон 7.бортой цагаан 8.бор


2. Кабелийн багцийг шууд биш солбиж холбох нь хоёр хаб, хоёр компьютерийг хооронд нь холбох тохиолдолд  хэрэглэгдэнэ.

КоннекторА
   

1.шар цагаан  2.шар  3.цагаан ногоон   4.хөх     5.хөх цагаан   6.ногоон 7.бор цагаан    8.бор

КоннекторБ
   

3. цагаан

ногоон
   

6.ногоон
   

1.шар

цагаан
   

4.хөх
   

5.хөх

цагаан
   

2.шар
   

7.бор

цагаан
   

8.бор


3. Компьютерийг руутертэй холбон хандах тохиолдолд дараах схемийг ашигладаг.

КоннекторА
   

1.шар цагаан
   

2.шар
   

3.ногоон

цагаан
   

4.хөх
   

5.хөх

цагаан
   

6.ногоон
   

7.бор цагаан
   

8.бор

КоннекторБ
   

8.бор
   

7.бор цагаан
   

2.ногоон
   

5.хөх

цагаан
   

4.хөх
   

3.ногоон

цагаан
   

2.шар
   

1.шар

цагаан

Компьютерийн сүлжээний хаяглалтын ангиалал болон ялгаа:

А ангийн хаяг           С.Х.Х.Х          0 - 127.Х.Х.Х                                                        

В ангийн хаяг           С.С.Х.Х         128 - 191.0 - 255.Х.Х   

С ангийн хаяг           С.С.С.Х         192 - 233.1 - 255.0 - 255.Х

         А ангиллын хаягт хамгийн ихдээ 16.777.214 хост байдаг.

         В ангиллын хаягт хамгийн ихдээ 65.534 хост байдаг.

         С ангиллын хаягт хамгийн ихдээ 254 хост байдаг.

Модем

            Интернетэд холбогдох сүлжээг зохион байгуулахад модем ашиглах нь зайлшгүй бөгөөд модем ашигласнаар dial up – аар интернетэд холбогдож болно.

            Модем нь Modulator Demodulator гэсэн vгний товчлол бөгөөд компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх үүрэгтэй. Мөн телефон шугамаар дамжин ирсэн аналоги сигналийг компьютерт хvлээн авахдаа тоон сигналь руу хувирган демодуляци хийдэг.   

Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ.






No comments:

Post a Comment